2019 оноо өөрөөр төлөвлөөрэй

Marla Munkh-Achit
1 min readDec 7, 2018

--

Шинэ жил дөхмөгц бидний ихэнх нь new year resolution-аа гаргадаг. Жин хаях, эрт босох, эрүүл хооллох гээд амархан мэт боловч хэзээ ч бүрэн биелүүлдэггүй зорилтуудыг өмнөө тавьсаар л байна уу? Судалгаагаар шинэ жилийн зорилт тавьсан хүмүүсийн 35% нь эхний сар дуусахад аль хэдийн бууж өгдөг байна.

3 жилийн өмнө анх Lean In хамт олноосоо YearCompass буюу ирэх жилээ төлөвлөхөд туслах номын талаар мэдэж авсан билээ. Анх Унгар хэл дээр гарч яваандаа олон хэлээр сайн дурын орчуулагчид түгээн дэлгэрүүлснээр дэлхийн хэмжээний хөдөлгөөн болсон. Жил бүрийн 12 сард гардаг уг ном нь таныг өнгөрсөн оноо эргэн харж, ирэх жилээ илүү ухаалгаар төлөвлөхөд туслах юм.

Энэ ном надад өнгөрсөн жилийн алдаа, амжилт, сургамжаа эргэн санахад тусалсан учир бусадтай хуваалцмаар санагдаж Монгол хэлээр орчуулсан.

Хэрвээ та уг номыг ашиглаж ирэх жилээ төлөвлөхийг хүсвэл энд дарж авах боломжтой. Монгол хэлээр ашиглахыг хүсвэл хэлний сонголтыг нь Монгол болгоод татаж аваарай. Амжилт хүсье!

--

--

Marla Munkh-Achit

Development practitioner | MPA | @ObamaFoundation Scholar | Former #ZorigFoundation | #education #equity