Заавал нэг сонсоод үзэх подкастууд

Marla Munkh-Achit
3 min readFeb 13, 2018

--

Подкаст сонсох дуртай, эсвэл сонсохыг хүссэн ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулж өөрийн сонсдог хэдэн подкастаа аминчлан хуваалцюу гэсэн юм. Жоохон mainstream байвал уучлана биз дээ.

  1. Planet Money — Гэрээс гараад ажил орох хугацаанд нэг ангийг нь бүтэн сонсоход яг таардаг болохоор их зүгээр байдаг юм. Ихэнх нь сонсож байсан байх гэхдээ өмнө нь сонсож байгаагүй бол өөрийн дуртай ангиуд болох #650 , #794-с эхлэхийг санал болгож байна. Мөн бидний өдөр тутамдаа өмсдөг путволкыг хэрхэн хийдэг талаар 5 цуврал бүхий ангийг нь сонсоод үзээрэй. Өнөөг хүртэл 700 гаруй анги гарчихсан байгаа болохоор бүгдийг нь сонсоно гэдэг бараг л боломжгүй байх.
  2. Invisibiliа — Саяхнаас сонсож байгаа ч их таалагдсан подкаст. Нүдэнд үл үзэгдэх зан ааш, бодол, сэтгэл зүйтэй холбоотой зүйлсийг бодит хүмүүсийн жишээгээр тайлбарладаг NPR-н гаргасан шинэвтэр цуврал.
  3. Heavyweight — Хэзээ нэгэн цагт харамсах зүйл хийсэн бол цаг хугацааг ухараагаад үүнийгээ засах юмсан гэсэн бодол төрж байсан уу? Яг ийм бодолтой хүмүүст тэр алдаагаа засах боломжийг олгож үүнийгээ нэг ангид багтаан өгүүлдэг хөөрхөн подкаст. Өдөр тутмын энгийн л хүмүүст тохиолдсон жинхэнэ түүхүүд нь заримдаа гунигтай, заримдаа баяр хөөртэй төгсдөг болохоор хааяадаа emotional rollercoaster шиг л байдаг юм.
  4. Revisionist History — Malcolm Gladwell-г pseudo scientist гээд үздэггүй хүмүүс байдаг юм билээ. Хааяадаа хэтэрхий социалист үзэл гаргаад байдаг ч зарим зүйлсийг огт өөр өнцгөөс харах боломж өгдөг болохоор нь дуртай. Нэрнээсээ л бараг ойлгомжтой байх лдаа, агуулга нь түүхэнд болоод өнгөрсөн үйл явдлыг эргэн харж, магадгүй бидний боддогоос өөр байж болох түүхийг сонирхолтой хэлбэрээр өгүүлдэг. Хамгийн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн анги нь Foot soldier of Birmingham байсан ч бүгдийг нь сонсоод үзээрэй. Америкийн их дээд сургууль, боловсролын системийн тэгш бус хуваарилалтын талаарх ангиуд нь бас сонирхолтой.
  5. Rough Translation — NPR-н бас нэг гоё бүтээл. Дэлхийн хаа нэгтээ мэдээний сэдэв болсон үйл явдал өөр нэг газар хэрхэн өөрөөр яригдаж, бичигдэж байгаа талаар өгүүлдэг. Санал болгох анги: American Surrogate
  6. This American Life — За тэгээд олон юм ярих илүүц биз. Анх подкаст сонсох дуртай болгосон болохоор одоо хүртэл их гоё санагддаг. One last thing before I go гэдэг ангийг нь сонсоод нусаа сугартал уйлж билээ. Ерөнхийдөө нэг сэдвийг анги бүртээ сонгож аваад, өөр өөр түүхүүдийг тухайн сэдэвтэйгээ уяж ярьдаг нь их гоё. Ira Glass-н хоолой нэг их гоё дотно санагдаад байдаг юм.
  7. Cool Mongol — Монгол подкастууд цөөн байх үед гарсан болохоор их сонирхож сонсож байсан. Хөтлөгч нь хааяа хүмүүсийнхээ яриаг таслаад байдаг нь тийм ч олонд танигдаагүй Монгол хүмүүсийг урьж яриулдаг нь зүгээр бас үеийн залуус гоё гоё юм хийж байгааг сонсохоор ирээдүйд итгэх итгэл арай нэмэгдээд байх шиг санагддын кк.
  8. TED Radio Hour — Чөлөө завтай үедээ TED илтгэлийг Монгол хэл рүү хөрвүүлэх дуртай. TED Radio Hour дээр сонсоод таалагдсан зарим нэг илтгэлийг орчуулахад их зүгээр байдаг юм. Нэг илтгэл үзэхээс илүүтэй ижил төстэй санаа бүхий илтгэлүүдийг нийлүүлээд нэг анги хийчихдэг учир их амар санагддаг.

За ер нь хамгийн их сонсдог ийм подкастууд байдаг юм байна. Та нар харин шинэ соргог подкаст санал болгоорой. Would love to have your recommendations!

--

--

Marla Munkh-Achit

Development practitioner | MPA | @ObamaFoundation Scholar | Former #ZorigFoundation | #education #equity