Оюутнуудад хэрэгтэй 10 апп

Marla Munkh-Achit
2 min readAug 9, 2018

--

Шинээр оюутан болсон дүүдээ зориулж бичсэн бичвэрийн үргэлжлэл болгож орууллаа. Их сургуульд цаг хэмнэх, үр бүтээлтэй байхад хэрэгтэй гэсэн аппуудын жагсаалт.

(Зарим нь гадаадад суралцдаг оюутнуудад түлхүү хамааралтай болов уу)

  1. Chegg

Семестр болгон авах ангиуд чинь өөрийн гэсэн сурах бичигтэй байдаг. Сурах бичиг бараг жил бүр шинэчлэгдэж, шинэ хэвлэл гардаг учир цоо шинийг худалдаж авах огт хэрэггүй. Ном түрээслэх эсвэл хэрэглэсэн ном хямдаар авъя гэвэл Chegg-г хэрэглээрэй. Мөн Amazon, сургуулийнхаа оюутнуудын зарын самбарыг шалгахад илүүдэхгүй.

2. EasyBib

Эх сурвалжаа дурдаагүй л бол plagiarism гэсэн үг. Англи хэл, нийгмийн хичээлүүд дээр иш татсан сурвалжуудаа заавал тодорхой форматаар оруулахыг шаарддаг. Үүнд EasyBib-г ашиглаарай.

3. WolframAlpha

Толгой гашилгасан бодлого байвал Wolfram-д оруулахад л бодолтыг нь гаргаад ирнэ. Гэхдээ яаж бодсоныг нь өөрөө ойлгохыг хичээгээрэй.

4. Venmo

Найзуудтайгаа хоолонд ороод хэн нэг нь төлбөрөө хийж, бусад нь хуваахад Venmo шиг амар зүйл үгүй. Банкны данстайгаа холбоод, хялбар шилжүүлэг хийж болно.

5. Headspace, InsightTimer

Хичээл, чимээ шуугианаас завсарлага авахыг хүссэн үедээ хэрэглээрэй. Бясалгал, mindfulness аппууд.

6. Scribd — Хайсан академик текст, ном зэрэг чинь эндээс л олдох байх. Их сургуульд хамгийн их хэрэглэсэн аппын нэг.

7. Google Drive, Dropbox, Evernote

Компьютер чинь нэг өдөр асахаа больчихвол доторх зүйлсээ бүгдийг нь алдахгүйн тулд чухал гэсэн текст, мэдээллүүдээ cloud дээр хадгалж байгаарай.

8. Mint, Expense

Хувийн санхүүгээ хянах, төлөвлөхөд хэрэгтэй. Сард зарцуулах дүнгээ оруулаад, дансны үлдэгдлээ харах боломжтой.

9. TodoIst, Any.do, Trello

Ерөнхийдөө бүтээмж дээшлүүлэх, хичээлээ төлөвлөх,багаар төсөл дээр ажиллах зэрэгт хэрэгтэй аппууд. Өөрт хамгийн тохирохыг олж ашиглавал зүгээр.

10. Ratemyprofessors.com (Вебсайт)

Ихэнх оюутнууд мэдэх байх. Америкийн бараг бүхий л сургуулийн багш нарыг заах арга барил, хатуу чанга, ирц чухалчилдаг эсэх гээд хамгийн хэрэгтэй үзүүлэлтээр сурагчид өөрсдөө үнэлгээ өгдөг веб. Нэг хичээлийг ихэвчлэн хэд хэдэн багш заадаг учир ангидаа бүртгүүлэхээсээ өмнө ямар багш болохыг нь шалгахад илүүдэхгүй байх.

Нэмээд Yelp, Google maps, Groupon зэрэг аппууд орчин тойрноо мэдэх, гоё хоолны газрууд олох, хямдрал, купон олох зэрэгт хэрэг болдог ч ихэнх хүмүүс аль хэдийн мэддэг учир тусгайлан оруулсангүй.

--

--

Marla Munkh-Achit

Development practitioner | MPA | @ObamaFoundation Scholar | Former #ZorigFoundation | #education #equity